English | Нүүр · Бидний тухай · Түүхэн тойм · Холбоо барих

Манай төслүүд

Баруун Монголд хэрэгжиж буй урт хугацааны, иргэдэд суурилсан хөгжлийн ажил — идэвхтэй амралт зугаалгаас эхлээд иргэний нийгмийн чадавхжуулалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зориулсан хамруулан сургах боловсрол хүртэл.

Грандхаген тоглоомын талбай (GAP)

2021 оноос хойш үргэлжилж буй

Грандхаген тоглоомын талбай дэх мөсөн гулгуур
Волейболын талбайд тавихад буй залуучууд

Грандхаген тоглоомын талбай нь Ховд, Баян-Өлгий аймгийн төвд хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бий болгох зорилготой үнэ төлбөргүй тоглоомын талбай юм. Уг талбай нь улирлын чанартай мөсөн гулгуур, хоккейн сургалт, волейбол, хөл бөмбөгийн талбай, тоглоомын байгууламж, мөн дотор нь тоглоом тоглодог уламжлалт гэр байгууламжуудтай. Талбайд хяналтын ажилтнууд ажиллаж, аюулгүй байдлыг ханган хүүхдүүдийг чиглүүлж ажилладаг.

Энэхүү тоглоомын талбай нь 2021 онд Ховдод мөсөн гулгуурын талбайгаар өдөрт дунджаар 500 орчим хүн үйлчлүүлснээр эхэлж байсан бөгөөд эхний гурван сард нийт 35,000 хүн үйлчлүүлжээ. Түүнээс хойш манай байгууламжууд тасралтгүй өргөжсөөр: 2022 онд волейбол/хөл бөмбөгийн талбай, 2023 онд тоглоомын байгууламж, хөвгүүд ба охидод зориулсан мөсөн хоккейн сургалт, мөн Өлгий хотод хоёр дахь тоглоомын талбай нэмэгдэж баригдсан. 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд зориулсан тусгай хамруулах өдрүүдийг зохион байгуулсан.

Иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх (SCSC)

Үргэлжилж буй, 2025–2026

Санхүүжүүлэгч: НОРАД; орон нутгийн түнш: Өөр өөрөөр чадвартай хүүхдийн эцэг эхийн холбоо (APDC)

Ангийн үйл ажиллагаа

SCSC төсөл нь Ховд, Баян-Өлгий аймгийн иргэний нийгмийн орон нутгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, тэдгээрийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үзүүлэх үйлчилгээнд онцгой анхаарал хандуулан нийгмийн хөгжлийн ажлыг тогтвортой үргэлжлүүлэх, өргөжүүлэхэд чиглэгддэг. Төсөл нь ажилтан, түншүүдийн сургалт, оролцоонд суурилсан судалгаа, өмгөөллийн ур чадварыг дэмжиж, НЛМ Монголын өмнөх төслүүдийн үр дүнтэй туршлагыг баримтжуулж, санхүүжилт дуусахад ч тэдгээр нь үргэлжлэн хэрэгжихэд тусалдаг.

2025 онд хийгдсэн бие даасан үнэлгээгээр өмнөх төслүүдийн үр дүн тогтвортой хадгалагдсаныг баталгаажуулсан: стандартчилагдсан хяналт-шинжилгээний хэрэгслийг Ховд, Баян-Өлгийн бүх 38 сум, өрхийн эрүүл мэндийн төвд ашиглаж байгаа; дотуур байрны өөрийн үнэлгээний хэрэгслийг бүх 46 дотуур байранд хэрэгжүүлж, үндэсний багш бэлтгэх сургалтад нэвтрүүлсэн; мөн хамруулан сургах боловсролын арга барилыг Баян-Өлгийн нэгэн сургууль амжилттай хувилан хэрэгжүүлсэн. 2025 онд төслийн ажилтан, түншийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдсэн нийт 146 хүн есөн удаагийн чадавхжуулах сургалтад хамрагдсан.

СӨБ-д тэгш хамрагдалтыг дэмжих төсөл (IPPE)

Төлөвлөгдөж буй — 2027-2031 (хараахан эхлээгүй)

Санхүүжүүлэгч: Дигни; орон нутгийн түнш: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхийн холбоо (APDC)

Сургуулийн өмнөх боловсролын байгууламж

IPPE төсөл нь Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад (нийт хүн ам 180,000 гаруй) хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг СӨБ болон нэгдүгээр ангид тэгш хамруулахыг дэмжих зорилготой төлөвлөгдөж буй төсөл юм. Хэрэгжилт нь 2027 онд Баян-Өлгий аймагт туршилтын журмаар эхэлж 2028 оноос Ховд, Увс аймагт нэмж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төсөл нь сургуулийн “дэмжлэгийн баг”, багш нар, эцэг эхчүүдэд сургалт явуулах, загвар цэцэрлэг, сургууль байгуулах, олон нийтийн хандлагыг өөрчлөх сургалт зохион байгуулж, орон нутаг болон улсын байгууллагуудтай хамтран Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тэгш хамран сургах боловсролын хууль, бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэгдэнэ. Зорилтот байршилууд тодорхой болсоны дараа гурван аймгийн 15 цэцэрлэг, 9 сургуульд дэмжлэгийн баг, багш, эцэг эхчүүд гэсэн нийт 890 орчим хүнийг шууд сургахаар төлөвлөж байна. Төсөл нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 4 (Чанартай боловсрол), 10 (Тэгш бус байдлыг бууруулах), 17 (Зорилтод хүрэх түншлэл) дугаар зорилтуудыг хангаж ажиллахаар байна.