
2026 оны 9-р сарын 8-11-ний өдрүүдэд Норвегийн Тусламжийн байгууллага Монгол (НЛМ Монгол) Баян-Өлгий аймгийн Толбо нуурын дэргэд Ховд, Улаанбаатар, Баян-Өлгийн оффисын ажилтнуудыг хамруулсан бүх ажилтны хамтарсан уулзалтыг зохион байгуулж, сургалт, нэгжүүдийн уулзалт, спорт тоглоом, үндэсний хувцастай зураг авалт зэргийг хамтад нь өнгөрүүллээ.
Уулзалтыг Суурин төлөөлөгч Йостэйн Намсватны нээлтийн үгээр эхэлж, СХТ төслийн менежер Баярмаа.Б болон DNS сургуулийн захирал Майкен Хадберг нарын удирдсан хоёр сургалт үргэлжилсэн бөгөөд эдгээр нь голчлон НЛМ Монголын үнэт зүйлс, тэдгээрийг өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн тусгах тухай байв.

Манай ажил, багийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төслүүд хуудаснаас үзэх эсвэл бидэнтэй холбогдоно уу.




Leave a comment